Твиттер, фэйсбүүкчдийн хүрээнд “Цэнхэр үст” хэмээн нэрлэгддэг Э.Цэрэндолгор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст бусдыг гүтгэсэн хэргээр эрүү үүсгэн шалгагдаж байгаа аж.
Сүүлийн үед харийн шашны эсрэг тэмцэж эх оронч иргэний дүрд хувирсан тэрбээр иргэнийхээ үүргийг ухамсарлаж, хянаж шалгах ёстой эрх мэдэлтнүүдэд хандан “шүгэл үлээсэн” гэж өөрийгөө өмгөөлж буй. Ингэхдээ гадаад дотоодоор явж, галуу шувууны мах идсэн Цэрэн бүсгүй таны эрх чөлөө бусын эрхээр хязгаарлагдана гэх товч бөгөөд тодорхой үгийг санасангүй бололтой.
Монголын аль л өнгөтэй, өөдтэй эрхэмүүд Цэрэнгийн шалбаагт хутгалдаж, мүүний салхинд эгээтэй л улс орноороо хийсчихсэнгүй. Ямартай ч хуультай, төртэй тусгаар тогтносон Улс болохоор тархи угаагчдыг эхнээс нь шалгаж эхэллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ер нь фэйсбүүк, твиттер гэгч нийтийн сүлжээ гарч ирснээр олонхийн толгойг угаах гэсэн атгаг санаатнуудад таатай боломжийг бүрдүүлж өгөөд байна. Хэн дуртай нь олны төлөө гэсэн сайхан үгээр халхалж өөрийн гүйцэлдүүлэх гэсэн санаагаа нийтэд цацаж, гэмгүй нэгэн баатрын дүрд тоглох болж. Гэвч олон нийт тэнэг биш учраас дүр эсгэгчдийг таних чадвартай байгаа нь ололт юм.
С.Тамир
PHOTONEWS.MN