
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг яллагдагчаар татаад дөрвөн сар орчим болж байна.Анх түүнийг баривчлахдаа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон боловч хоёр хоногийн дараа Төв аймгийн урьдчилан хорих төв рүү шилжүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзахыг хориглож байсан.
Тэгвэл түүнийг нийслэл рүү шилжүүлж, Цагдан хорих 461 дүгээр ангид авчирчээ.Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа аж. Харин түүний эрхийн зөрчил арилсан хэмээн ХЭҮК-оос мэдэгджээ.