Comment.mn

Улсын Филармони 4-р сард ИХ ХОТЫН ХЭМНЭЛ төсөл хэрэгжүүлнэ

Монгол улсын Филармонийн 2016 онд төлөвлөгдсөн үйл ажиллагааны дагуу ирэх 4-р сард Өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх юм.

Уг төслийн хүрээнд “Баянмонгол” жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжмийн нийт 4 тоглолт тоглогдох ба төслийн эхний тоглолт нь 2016 оны 04-р сарын 07-нд улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” анхны бие даасан тоглолтоор эхлэх гэнэ.
Жазз урсгалаар уран бүтээл туурвидаг чадварлаг дуучны тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ба удирдаачаар С.Саруул-Од /СТА/ ажиллаж байгаа аж.

“Их хотын хэмнэл” төслийн тоглолтыг хуваарийн дагуу Морин хуурын чуулгын “Novel Melody”, Симфони найрал хөгжмийн “Dvorak symphony №8”,  Баянмонгол жазз найрал хөгжмийн “Movie swing” зэрэг тоглолтууд тус тус үзэгч, сонсогчдын хүрээл болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, Mongolian State Philharmonic facebook хуудсаас авах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.