Comment.mn

Осолтой этгээдүүдийг үргээхийг уриалсан үргээлгийн гашуун үгтэй дуу гарчээ

СУИС-ыг төгссөн нэг ангийн 5 залуугийн хамтран бүтээсэн “Үргээлэг” киноны хоёрдугаар анги саяхан нээлтээ хийж үзэгчдийг хуйлруулаад байгаа билээ. Тэгвэл уг киноны албан ёсны “Үргээ Үргээ” нэртэй шинэ дуу гарч, өнөөдөр үзэгч сонсогчдын хүртээл болж байна.  Сургуулиа төгссөнөөсөө хойш 20 жилийн дараа  хамтран кино бүтээсэн эрч хүчтэй, чадварлаг жүжигчин залуусын бүтээл болох уг киноны дууг “ICE TOP” хамтлаг дуулжээ. Энэ дуунд өгүүлснөөр “Атаман байхгүй Монголд ах зах байхгүй. Аавын хүү нэг шийвэл арай ч ийм байхгүй. Ард түмний төлөөлөл атаман та амьдралыг ажаад ажлаа хийвэл алтаар баах нь холгүй… Үргээ Үргээ харийнханд элэгтэй дээдсийг үргээ үргээ. Ханилж яваад хаядаг нохдыг үргээ үргээ”хэмээж байгаа нь гашуун бөгөөд хурц үнэн үгтэй бүтээл болжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.