Comment.mn

Н.Учрал тив дамнан лекц уншиж явна

Н.Учрал Европийн  бизнесийн ассемблейн  “Summit of Leaders” Манлайлагчдийн  чуулган”-д оролцож байна .  Энэ талаарх үйл явцаа ч цахим хуудсандаа мэдээлжээ.  Тэрээр  дэлхийн  тавцанд боловсролын чиглэлээр илтгэл тавьж, бас чиг ямархуу шаанстай залуу вэ?  гэдгээ үүгээрээ манлайлан харуулж явна. Олон улс орны  манлайлагч болсон илтгэх ур чадвар бүхий лекц уншигчид  Европийн  энэхүү ассемблейн  индэр дээр гарах эрхтэй.

Харин босго өндөртэй энэхүү чуулга уулзалтанд “Их засаг”-ийн  Н.Учрал  дэлхийн “боловсролын салбарын өнөөгийн хөгжил цаашдын чиг хандлагаар” илтгэл тавьж байна. Н.Учрал  өнгөрсөн хугацаанд “Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн”-ийг хйиж, багш нарын тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан авч, нэгтгэн боловсруулж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгуулахаар төслийн саналыг хүргүүлсэн.

Тус саналыг “Багш нараа сонсоё” хэлэлцүүлэгтэй нэгтгэж, энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон “1000 багшийн учирал” уулзалтаар дахин хэлэлцүүлж, түүнээс гарсан саналыг нэмж тусгасан төслийг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан төрийн бодлогод тусгуулахаар  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт хүргүүлж эхэлсэн.

2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг тусгаж шийдвэрлүүлэх  намыг дэмжинэ хэмээн  өнөөгийн намын дарга нарыг ацан шалаанд оруулаад авсан. Тиймдээ ч залуу багш нар энэ салбарынхаа өмнө сөхрөхгүйгээр тэмцэнэ гэсэн итгэлтэй болсон гэж байгаа.  Харин энэ бүхнийг хүчтэй хөндөн тавьж байгаа хэрсүү зантай Н.Учрал боловсролын салбарын сэдвээр тив дамнан лекц уншиж явна.  Монгол улс маань сайхан болох мөчийг ойртуулахад гар бие оролцмоор байна хэмээн ярьж яваа энэ залуу үнэхээр ч, хэлсэн ярьсан нь олон нийтийн сэтгэгдлээс  нэмэх оноо аваад байгаа билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.