Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө, 14 дүгээр сургуулийн хойд замд өчигдөр том оврын автобусны жолооч осол гаргасан байна. Тодруулбал, нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 24 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээжээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дээр өчигдөр нийт 256 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 86 бүртгэгдсэнээс, найман хүн хүнд, хөнгөн бэртсэн байна.