Дуучин Нарагийн танил болгосон “СМАРТ 4К” телевизийн “15 раунд” ярилцлагын нэвтрүүлгийн дараагийн зочноор “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан оролцохоор болжээ.
Тэрбээр худлаа хэлж, хулгай хийсэн зүйл байхгүй учраас ямар ч нэвтрүүлгээс айхгүй гэдгээ хэлж, тус ярилцлагад орох дуудлагыг хүлээн авснаа мэдэгдэв. Уг нэвтрүүлэг өнөө орой буюу гуравдугаар сарын 23-ны 20:00 цагаас шууд цацагдах юм байна.
Анхны дугаартаа дуучин Нараг оролцуулж, тэвчээрийг нь барж, орхин гарахад хүргэсэн тус нэвтрүүлэг энэ үдэш “Буян” Жагааг сорих нь ээ.