Comment.mn

“Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилжээ

10953399_1542925189325375_6482905000574023050_n

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар  мэдээлсэн. Тэгвэл  “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг өчигдөр 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Энэ төслийн талаар 2 жилийн өмнө томоохон  дуулиан дэгдээсэн ч төслийнхөө албан ёсны тайлбар хийлгүй нам дарсан билээ.

Тодруулбал: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг Б.Баатар, П.Анужин нарынх биш, иргэн Л.Алтангэрэлийн санаачилсан нэвтрүүлэг. Энэ залуу C1 телевизээр олонд хүрдэг байсан “Түмэн хишигтэн” нэвтрүүлгийн 40-иөд дугаарыг хариуцаж, зохиож, найруулдаг байж. Ингээд “Түмэн хишигтэн”-ий үргэлжлэл болгож, “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэг хийхээр санаачилга гаргаад зохиолоо медиа төсөл болгон бэлдэж байсан гэж тайлбарлсан байдаг.   Монгол тулагтаны100 эрхэм нэвтрүүлгийн оюуны өмчийг луйвардан авч ажилтныхаа нэр хүндэд халдсан хэргээр  цагдаад шалгуулсан ч энэ асуудал баримт дутаа хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлүүдээр буцаасан гэдэг залуу ч хүчин мөхөсдсөн нь тодорхой.  Энэ асуудалыг дахин шалгуулж гэмээн Л.Алтангэрэлийн яриад өнгөрсөн тэрхүү “утга мөдөг” зүйлс үнэн худалаар дэнслэгдэж түүхэнд үлдэх учиртай.

Эх сурвалж: Tusgaar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.