Comment.mn

ТАЛИЙГААЧ ОЮУТАН АЛДАРТ УЯАЧИЙН ХҮҮ БАЙЖЭЭ

Энэ сарын 06-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон оюутан залуугийн цогцос олдсон харамсалтай хэргийн талаар бид өчигдөр мэдээллэсэн. Талийгаач залууг алга болсон өдрөөс эхлэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж. Цагдаагийн алба хаагчид айлын хашаанд байх нүхнээс нас барсан хүний цогцос олдлоо гэх мэдээллийн дагуу тус өдөр очиж шалгалтын ажиллагаа хийхэд талийгаач залуу гэрээсээ нэг гудамжны цаана байх үл таних айлын хашаанд, модоор хашсан хоёр метр орчим гүнтэй нүхэнд унаж амиа алдсан байжээ. Харамсалтай нь  талийгаач залуу алга болсон өдрөөс хойш долоо хоногийн дараа ийн амиа алдсан байдалтай олдсон юм. Талийгаачийн олдсон тус хашаа тухайн үед эзэнгүй байсан бөгөөд, хашааны эзэд хөдөөнөөс ирээд цогцос байгааг олж мэдэн цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийн газарт буюу ухсан нүхэнд  талийгаач хүү явган суусан, толгой нь хоёр хөлнийхөө хооронд тонгойсон байдалтай байсан гэх бөгөөд баруун ташаа нь шалбарч, хамраас нь цус гоожсон байсан хэмээн эх сурвалж мэдээлэлээ.

Талийгаач П гэж хэн бэ?

Талийгаач П энэ жил нэгдүгээр курсын оюутан бөгөөд ШУТИС сурдаг байсан аж. Тэрээр Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, Холбоо толгойн … тоотод эгчийндээ амьдардаг байжээ. Хэрэг гардаг тухайн өдөр талийгаач хүү хамаатныхаа хоёр хүүхэдтэй, ахындаа архи уусан байна. Нэлээд архи ууж, согтсоны дараагаар хамаатныхаа залуучуудтай маргалдаж зодолдсон аж. Үүний дараагаар талийгаач хүү хөл нүцгэн гараад явсанаас хойш сураггүй алга болсон байна.

Талийгаач хүү Увс аймгийн Завхан сумын харъяат бөгөөд Увс аймагтаа арван жилийн сургуулиа төгсөөд хотод ирээд эхний жилээ сурч байгаад учир битүүлгээр амиа алдсан байна. Залуугийн аав нь Увс аймгийн Завхан сумандаа алдартай уяачид тооцогддог төдийгүй аймгийн алдарт уяач Б.Э гэдэг аж. Талийгаач хүү морь, маланд хайртай малч хүүхэд байсан талаар эх сурвалж мэдээлэлээ. Талийгаач хүүгийн аав ээж, өвөө эмээ, ах дүү нь Увс аймгийн Завхан сумаас ирсэн бөгөөд П-г өнөөдөр өглөө үүрээр сүүлчийн замд нь үдсэн байна.

Талийгаач бусдын гарт амиа алдсан уу, мөн согтуу явж байгаад нүх рүү унасан уу гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоох юм байна. Шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм байна.  Залуу юуны учир амиа алдсан болохыг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй.

Эх сурвалж: Chuhal.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.