Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе.
Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 95 жилийн ойн баярын мэнд хүргэж эрчүүдэд зориулсан мэндчилгээний үгсийг сонордуулж байна.
1. Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн
2. Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!
3. Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.
4. Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе…
5. Шилэн Форд чинь хүчтэй байг
Шимсэн дарс чинь тансаг байг
Ширэн хэтэвч чинь зузаан байг
Шилсэн амраг чинь тачаангуй байг
6. Чин сэтгэлийн хайраа ганцхан хүнд л зориулж чадаад насны төгсгөлөөр эрхүн шиг амьдарсанаа ойлгодог юм гэнэлээ
Бусдын төлөө амь амьдралаа зориулаад дуусах мөчдөө эрхүн болсоноороо бахархадаг юм гэнэлээ…
7. Буянтай ээждээ бол бурхны дайтай үр нь
Ухаант ханьдаа бол үүрдийн сайн түшиг
Эрвээхэй бяцхан үрсдээ эгнэгт хүндтэй эцэг
Эх орондоо харин энгийн нэг цэрэг. . .
8. Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг
Зэвсэгт хүчний яруу алдарт 94 жилийн ойн баярын мэнд хүргэе
9. Гэнэн цайлган цэрэг байлаа
Гэрэлт ирээдүйд итгэж жагслаа
Генералын мөрдөсийг зүүдэндээ зүүлээ
Ганган хал цэрэг ахлагч л боллоо
Тэнгэр заяагаар дэлхийг дагуулсан
Тэмүүжин Чингисийн шадар баатар
Тусгаар Монголоо манжаас хамгаалсан
Тууштай тэмцэгч Галдангийн удам
Эрэлхэг байлдагч танаа
Эрчүүдийн баярын мэнд хүргэе
10. Ивээлт нар мэт цацрах аавын хүү та алтан эрдэнэ
Элгэн уулсын оргил мэт ээжийн хүү та мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал адил голомтоо залгах хүү та шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү мэт сэтгэл тань сувд эрдэнэ
Энгүй уудам тал мэт уужим дэлгэр бодол тань оюун эрдэнэ билээ
Баярын мэнд хүргэе
11. Дайны хүнд жилүүдэд ч
Тайван энхийн цагт ч
Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон
Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй
Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд
Эр цэргийн баярын мэндийг хүргэе
Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай
12. Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
Цэргийн Баярын мэнд хүргэе! Тэнгэрлэг Монгол Эрчүүддээ
13. Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн, эр хүн таньд баярын мэнд хүргье.
14. Цавчих сэлэмний ир
Исэгрэх сумны зэвнээс амь нь тасраагүй
Сүрээрээ дайснаа мөхөөж
Сүнсээрээ хүртэл хилээ зангилж
Өссөн шороогоо өвөртөө хадгалан тэмцэж
Шүдний махаар өл даран
Шүлсээрээ цангаагаа тайлан байж
Эх нутгынхаа голомтыг сахин галыг манасан
Харуул зангийн удам билээ та