Монгол улсын Засгийн газраас энэ жилийг “Хэрэглэгчийн жил “ болгон зарласантай холбогдуулан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын энэ өдрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс “Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” өдөрлөгийг “Антибитокийг цэснээсээ хасья” уриан дор Чингисийн талбайд өнөөдөр зохион байгуулж байна.
ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд иргэдийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хэрэглэгчид эрхээ эдлэх зэрэг тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, оновчтой байлгах шийдвэр гарган ажиллаж байгаа ажээ.
Тодруулбал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчлал хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар болон Оюуны өмчийн газруудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тодруулбал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ, Хот суурины ус хангамж, Ариутгах татуургын ашиглалт, Үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрүүл мэнд, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын яам, Гааль татварын ерөнхий газрууд өнөөдөр иргэдэд үйлчилж, зөвлөгөө өгч байна. Мөн энэ үеэр Монгол эм импэкс концерн компани үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна ард иргэд, хэрэглэгчдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Худалдаа үйлчилгээний хэлтэс”-ийн дарга Н.Цогзолмаа өдөрлөгийн талаар ярихдаа:
“Энэ жилийг Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Шадар сайдын ажлын албатай хамтраад хэрэглэгчээ түнштэй болгож, түншийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авалт хийх үйл ажиллагааг дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагууд өргөнөөр оролцож байгаа нь ард иргэд төрийн үйлчилгээг зөв зохистой авч чадах юм. Манай дүүргийн хувьд эрүүл мэндийн байгууллага, орон сууц СӨХ, эмийн зөв зохистой хэрэглээ зэргээр хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч байна”. Жишээ нь эм худалдан авлаа гэхэд хэрхэн яаж уухаа мэддэггүй. Тухайн эмээ зажилж уухуу, хэлэн доороо тавих уу, хүлхэх үү зэрэг ойр зуурын зүйлээ мэдэхгүй байгаад зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна” гэв.
Харин Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л. Уртнасан үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон хүмүүст хэрхэн үнэн зөв мэдээлэл, боловсрол олгох, аюулгүй байдлын талаар танилцуулахдаа:
“Манай Сүхбаатар дүүргийн хувьд иргэдэд стандартын шаардлага хангасан, хангаагүй бүтээгдэхүүнийг таниулахын тулд өнөөдөр үзэсгэлэн гаргалаа. Ингэснээр хэрэглэгчид ямар бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан аюулгүй хүнс, хэрэглээ болох ямар нь стандартын шаардлага хангаагүй гэдгийг мэдэж авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл муу сайн бүх бүтээгдэхүүнийг харуулж иргэддээ зөв сонголт хийх боломж олгож байна. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний сүүлийн гурван жилийн судалгааг гаргаж тавьсан бөгөөд 2013 оноос хойш гаргасан номын цуглуулгаа дэлгэн тавьлаа. Үүнээс гадна зочид буудалд хэрэглэх зориулттай стандартын шаардлага хангасан ариун цэврийн болон ахуйн нэг удаагийн хэрэглэлийг танилцуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн, чанар аюулгүй байдлыг хангаагүй, өнгө үзэмж нь алдагдсан, хэрэглээний хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, зохих хэл дээр орчуулагдаагүй хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бүгдийг үзэсгэлэнд гарган тавьсан байгаа юм.
Б.Элбэрэл
-
1
-
2
-
3
-
4
-
5