Comment.mn

БУЯНТ-УХАА-2 ХОРООЛОЛД БАЙР АВАХ ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Иргэдээс Засгийн газрын 1111 төвд Төрийн банк болон Төрийн орон сууцны корпорацитай холбоотой санал гомдлоо илэрхийлсээр байгаа аж. Учир нь Буянт-Ухаа-2 цогцолборт байр авах хүсэлтэй иргэд саналын дагуу урдчилгаа төлбөрөө хийсэн ч, өнөөдрийг хүртэл тэдний байрны асуудлыг албаны хүмүүс шийдврлэж өгөөгүй байгаа юм

Иргэдийн дунд “Буянт-Ухаа-2 хороололдбайр авах хүсэлтэй иргэд урьдчилгаа 30 хувиа төлсөн ч, 60 хоногийн дотор зээл нь гарахгүй хүлээсэн тохиолдолд 20 хувийг нь Төрийн орон сууцны корпораци суутган авна” гэсэн цуу яриа дэгдээд байгаа. Энэ асуудлыг Төрийн орон сууцны корпорациас тодруулахад энэ нь ташаа мэдээлэл гэж хэлсэн ч яриа өгөхөөс татгалзсан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн банкаар дамжуулан Төрийн орон сууцны корпорациас байр авах хүсэлтэй иргэд багагүй байгаа аж. Харин 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн хувьд бол 30 хоногийн дотор зээлээ гаргаж өгөөгүй тохиолдолд 20 хувийг нь Төрийн орон сууцны корпораци буцаан авна гэсэн яригдаж байгаа болохоос яг буцаан авах журам батлагдаж гараагүй байгаа юм байна.

Харин энэ долоо хоногт Төрийн орон сууцны корпораци, Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг сурах аж. Ингэснээр Төрийн орон сууцны корпорациар дамжуулан Буянт-Ухаа хороололд байр авахаар хөөцөлдөж буй иргэдийн асуудал шийдэгдэх ажээ.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.