Comment.mn

УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 259 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Улсын төсвийн алдагдал 259 тэрбум төгрөгт хүрчээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн өнгөрсөн сард 709 тэрбум төгрөгт хүрсэн бол зарлага 967 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт аж. Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлж байгаа аж. Үүнээс НӨАТ 22 хувь, Онцгой албан татвар 12 хувийг бүрдүүлж байна.

Төсвийн урсгал зардлын 90 хувийг бараа, ажил үйлчилгээ худалдан авах болон урсгал шилжүүлэг эзэлж байгаа юм. Мөн мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.4 хувиар өсчээ. Харин хадгаламжийн хэмжээ 7.4 тэрбум их наяд болсон бөгөөд үүнээс төгрөгийн хадгаламж, 5.4 их наяд, валютын хадгаламж 2.1 их наядыг эзэлж байна.

Мөн зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд хүрсэн байна. Үүнээс 974 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 889 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эзэлж буй аж. Энэ нь зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.