УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат хүнд өвчний улмаас япон улсад эмчлүүлж байсан боловч, өвчнөө даалгүй таалал төгссөн тухай түүний ойрын эх сурвалжууд мэдээллээ.
О.Чулуунбат нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.