Comment.mn

Сангийн сайд Б.Болор “Хан ресурс” компанитай тохиролцоонд хүрлээ

f97004c985cc9b77e34146f5ef5ff38cМонгол Улсын Засгийн газар 2009 онд Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хан Ресурс” компанийн Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг нь цуцалсан билээ.

Үүнтэй холбоотойгоор “Хан Ресурс” компанийн зүгээс 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсанаар маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд олон улсын арбитрын шүүх “Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар 2013 оны 11 дүгээр сард дахин шүүх хурал болж хохирлын хэмжээг хэлэлцсэн бөгөөд “Хан Ресурс” компани хохирлоо 358 сая ам.доллар гэж тооцсоноо шүүхэд мэдүүлж байжээ.

Эцсийн шийдвэрийг арбитрын шүүх 2015 оны 3 дугаар сарын 3-нд гаргаж, Монгол Улс нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдвэр гарсанаар манай улс ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон юм.

Харин АНУ, Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Канадын “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж, Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэсэн тухай өнөөдрөөс эхлэн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлсэн байна.

Ийнхүү томилогдоод удаагүй ч залуу хүний эрч хүчээр зоригтой өөрчлөлт хийж, амжилттай ажиллаж буй Сангийн сайд Б.Болор олон жилийн турш маргаан дагуулсан “Хан Ресурс”-ийн нөхөн төлбөрийн асуудлыг богино хугацаанд манай талд ашигтайгаар шийдвэрлэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.