Манай улсын хүн амын 10 хувь буюу 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна. Ахмад настангуудын 70 орчим хувь нь сард 200-300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээрх тооноос харахад тэтгэврийн зээлгүй ахмад гэж байхгүй. Хүн энэ хорвоод ирэхдээ нүцгэн төрж, нүцгэн буцдаг бол ахмадууд маань тэтгэрийн зээлтэйгээ тэнгэрт хальж байна.
60-70 хувь нь үр хүүхэддээ тэтгэврийн зээл авч өгдөг аж.
Улсад 30-50 жил ажилласан ахмадуудын хувьд хураасан эд хөрөнгө гэх зүйлгүй учир тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Тэр мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүйгээс гадна залуу үеээ тэтгэврийн зээлээрээ тэжээж, тэтгэж амьдарч байгаа нь харамсалтай. МУИС-ийн хийсэн судалгаагаар ахмад настангууд тэтгэврийн зээлээ өөрсдөө зарцуулдаггүй бөгөөд тэднийг хүчээр дарамтлан тэтгэврийн зээл авхуулдаг нь нотлогдсон байна. Ингэснээр тэд хэдэн сар жил “тэтгэврийн гуйлгачин” болдог ажээ.
240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийг хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна.
Нийт ахмадуудын 52 хувь нь Төрийн банкаар дамжуулан тэтгэвэрээ авдаг байна. Тэдний 30 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд өөртөө зориулж байгаа хүн тун бага бөгөөд 60-70 хувь нь үр хүүхэддээ тэтгэврийн зээл авч өгдөг аж. Иймд зарим нэг эрх барагчид тэтгэврийн зээлийг нэг мөсөн болиулж, сард авч байгаа тэтгэврээ өөрсдөдөө зарцуулах ёстой хэмээн үзэж байна. Зарим хэсэг нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн үзэж байгаа ч банкны салбарынхан тэтгэврийн асуудлыг зээлийн хүүг бууруулаад шийдэх биш цогц бодлогоор өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол есөн жилийн дараа хүн амын 17 хувийг эзлэх ахмадууд тэтгэвэрт гарахаас халширч байна. Есөн жилийн дараа энэ л тэтгэврийн тогтолцоогоор явах юм бол монголын хүн амын нэгээхэн хэсэг ядууралд өртөхөд ойрхон байна.
Т.Буянаа