Comment.mn

Сэрэмжлүүлэг: СӨХ-с явж байна, тоолуур харая гээд дээрэмддэг болжээ

Орон байрны хулгай хэрээс хэтэрч байна. Иргэдийг гэртээ хэнтэйгээ амьдардаг, хэдүүлээ байдаг зэргийг нягталж байгаад хаалгыг нь тогшдог байна. Ихэвчлэн “СӨХ-с тоолуур харая, тогны мөнгөө төлөөгүй тасаллаа, ус алдаад байна, эцэг эх чинь дуудууллаа, гадаа машиныг чинь ухаад байна, цагдаагийн газраас явж байна” гэх зэргээр өөрөөр нь хаалгыг нь тайлуулан гэрт нь орж эд хөрөнгийг нь дээрэмддэг байна.

Иргэдийн анхаарал болгоомжгүй, итгэмтгий занг ашиглан ийнхүү дээрэм хийдэг бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Зохион байгуулалттайгаар хийгдсэн дээрмийн хэрэгт оногдуулах ял шийтгэл нь өндөр байдаг ба хуулиа мэдэхгүй байгаагын уршигаар амар хялбар аргаар мөнгө олох гэж зүтгэж байгаагын илрэл.

Ганц бие эсвэл тодорхой ирэх хүнгүй бол хаалгаа тайлахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Нийтийн цахим сүлжээгээр хаалга тогшиж элдэв юм асуусан тухай ихээхэн шуугих болж. Эмэгтэй хүн гэж итгэхийн аргагүй залилан хийсэн тухай мэдээлэл бие биедээ сэрэмжлүүлэг болгон өгч байна. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал сэрэмжтэй байж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа авран хамгаалах нь зөв.

0ca21879324688cbbig

Мөн үүн дээр орон байрны хулгайн хэрэг илрүүлэлт хамгийн өндөр хувьтай байдаг. Гэрчтэй, камерийн бичлэгтэй байдаг байна. Хэрэв таны амьдарч байгаа орчин гэрэлтүүлэг муутай, худалдааны төв ойрхон, хөл хөдөлгөөн багатай орчин байдаг бол та заавал хяналтын камертай орчин бий болгоорой. Өөрийн болон үр хүүхэд, өтгөс буурлынхаа төлөө хяналтын камерийг сонгох нь зөв. Цагдаа нарын ажлыг ч хөнгөвчилсөн гэмт хэргийн илрүүлэлтэнд ч дэмтэй, танд ч тустай юм. Бид чингэлтэй дүүргийн 5-р хороо гэмт хэрэг хамгийн ихтэй 23-н байранд хяналтын камержуулалтын ачаар гэмт хэргийн гаралт 100 хувь буурсан болохыг урьд нь мэдээлж байсан.

Тэгвэл тус камержуулалт харуул хамгаалалтын ажлыг хийсэн “Нью Фалкон” компанийг сонгохыг нийт СӨХ-дэд уриалж байна. гэмт хэрэггүй тайван амьдрах боломж бий.

Б.Саран

Ugluu-logo

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.