Comment.mn

Оюутны 70200 орлоо гэвч Одонгийн мөнгө “сураггүй” хэвээр

Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.

70

Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.

Дашрамд дурдахад, 2015-2016 оны хичээлийн жилийн есөөс арванхоёрдугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт 52 мянга гаруй оюутан хангасан аж. Үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.

Гэтэл Одонтой ээжүүдэд жилд ганцхан удаа олгодог 100 000 -200 000 төгрөгийн сураг гарахгүй л байна. Үр хүүхдээ улс нийгэмдээ эрүүл саруул хүн хийж өглөө хэмээн “билэгшээн” олгогддог энэ мөнгө хэтэрхий жоохон санагдана. Гэтэл оюутнууд хичээлийн жилийн турш 9 сарын турш 70200 төгрөгний тэтгэлэг авахаар жилд  631 800 төгрөг авч сургуульд сурч “өгдөг” байна.

174a53f6-cc0b-4b74-83ad-e25886fb11c2 (1)

Харин дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд нэг хүүхдээ хоёр нас хүртэл нь бүтэн нойртой хонож, бүлээн хоол иддэггүй асар их хөдөлмөрийн он жилүүд нь багадаа найман жил түүнээс их. Гэтэл улсдаа 15 хүүхэд төрүүлж алдар нэр олсон эх залуу нас, хийх бүтээх өрнүүн их ажлын 30 жилийг зарцуулсанд тооцмоор юм. Харилцан адилгүй мөнгөний бодлоготой “Хөөрхийлөлтэй” улс орон минь.

Б.Саран

Ugluu-logo

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.