Түвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе гацаанд орших “Рецоха” хийдийн ойролцоо Галсан Ванду гэгч лам өөрийгөө шатаан амьдаараа зулын гол болсон талаар “Чөлөөт Ази радио” мэдээлснийг “Associated Press” агентлаг уламжилжээ. Энэ нь 2016 он гарснаар анхны тохиолдол болов. Галсан ванду Түвдийн тусгаар тогтнолын төлөө өөрийгөө шатаасан бөгөөд Ченду хотын эмнэлэгт хүргэх замд нас баржээ.
Мөн Энэтхэгт амьдардаг 16 настай түвд хүү өөрийгөө шатааж, Бээжингийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Азаар хүү яаралтай эмнэлгийн тусламж авснаар амьд үлджээ.
Бээжингээс чөлөөлөгдөж Тусгаар тогтнолоо авахыг хүссэн Түвдийн лам нар өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлж, олон улсын анхаарлыг татахыг хичээдэг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Түвдийн 158 хүн өөрийгөө шатааж үхжээ. Үүнээс 26 нь эмэгтэй юм.
Эх сурвалж: mgl21.mn