Comment.mn

С1 телевизийн удирдлагууд Ч.Ганхуягаас уучлал хүслээ

С1 телевизийн удирдлагууд Ч.Ганхуягаас уучлал хүслээС1 телевизийн эфирээр “Хас”-ын Ч.Ганхуягийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ашиглаж, өөрийгөө рекламдсан” мэтээр ярьсан нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа билээ. Үүнд уурссан Ч.Ганхуяг “Баахан УИХ-ын гишүүдийг ярьж байгаад намайг хавчуулж, хүүг маань дайруулдаг ямар ёс вэ? Та бүгд ингэчихээд намайг хүүхдээрээ реклам хийлээ гэдэг чинь юу вэ? Юу ярьж байгаагаа ойлгож байна уу? 13 жил дарж явсныг та нар шиг новшийн шаарнууд гаргаж ирээгүй билүү? Би та бүхнээс, цаад эзнээс чинь хариу нэхнэ. Ам гаръя. Одоо бол эцсийг хүртэл. Тэгээд реклам болж байгаа бол болог” хэмээсэн. Тэгвэл Тэгвэл С1 телевизийн удирдлагууд Ч.Ганхуягаас албан ёсоор уучлал хүсчээ. Ч.Ганхуягийн тухайд уучлал гуйсныг хүлээн авч, “Бид бүхэнд юм бодогдуулж, цаашид нэг ийм нарийн хүний ёсны гишгэлж болдоггүй улаан шугамууд байдгийг ойлгуулсан байх. Амьдралын энэ нэг тохиолдлыг өнгөрсөнд үлдээгээд урагшаа алхая” гэсэн байна.

Танд мана

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.