Иргэд асуудал нэг тийшээ болохыг хүлээж ядахын хажуугаар баахан бичиг баримт бүрдүүлэх гэж зовж байна. Ер нь түрээсийн орон сууц, ипотекийн зээлийг З.Баянсэлэнгэ сайд өөрийнхөө автор болгох гээд зүтгээд байгаа нь анзаарагдсан. Сонгууль дөхөж байна даа, арга ч үгүй биз. Гэхдээ иргэдэд хэрэгтэй энэ мэт ажлыг хурдхан хийгээд, зохицуулаад өгөхийн оронд улстөржөөд, өөртөө наах гээд байх шаардлага алга.
Аргагүй шүү дээ, зээлийнх нь хүү таван хувь болох юм уу, үгүй юу гэдгийг нь шийдээгүй байна. Засгийн газраас журам гаргаад, бүх зүйлийг эцэслэн шийднэ гээд л байдаг, таг чиг. Ингээд л хүмүүс хүлээж ядаж, цөхөж эхэллээ. Барилгын компаниуд ч гэсэн хүлээж ядаж байгаа. Бэлэн болчихсон 20-иод мянган айлын орон сууц байгаа. Тэрийгээ зарах хэрэгтэй байгаа шүү дээ, нөхдүүд. Нөгөө талд нь орон сууцанд орж, тавлаг амьдрах иргэд хэдэн мянгаараа байна. Уг нь орон сууцны зээлийн хүү таван хувь болчихвол сайхан л хэрэг. Гэхдээ шинээр орон сууц худалдаж авч байгаа иргэд л таван хувийн боломж эдлэх юм уу. Эсвэл хуучин найман хувийн зээлэнд хамрагдсан иргэдийнх таван хувь болж буурах боломжтой юу.
Урьдчилгаа төлбөрийн асуудал яаж шийдэгдэх билээ. Өнөөх дуулиан шуугиан тариад байсан 10 хувь гэдэг нь яах вэ, эцэслэн шийдэгдэх үү гээд олон асуулттай иргэд хүлээгээд л байна. Хэдий болтол хүлээх юм бэ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд журам энэ тэр нь гарах юм уу, яах юм. Энэ их хүлээлтийг эцэс болгооч ээ, эрхэм улстөрчид өө. Уг нь Монгол банк, ТОСК гээд энэ бүхэнд хамаатай байгууллагууд нь зохих ажлаа хийчихээд байгаа. Тэр ч битгий хэл ТОСК “Буянт-Ухаа-2” хорооллынхоо орон сууцанд иргэдийг оруулаад эхэлчихсэн. Зохицуулах зүйлээ зохицуулаад л байна. Гагцхүү ганц журам хүлээгээд л өдийг хүрч байгаа.
Түүнээс гадна түрээсийн орон сууц хөтөлбөр бас л иргэдийн дунд хүлээлт үүсгэчихээд байгаа юм. “Буянт-Ухаа-2” хороололд энэ хөтөлбөр хэрэгжинэ. Үндсэндээ 350 айлын орон сууцийг хямд үнээр түрээслэх гээд байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотод түрээслэх орон сууцны ам.метр тутмын үнэ 5500 төгрөг байхаар журам гараад байна.
Аргагүй шүү дээ, зээлийнх нь хүү таван хувь болох юм уу, үгүй юу гэдгийг нь шийдээгүй байна. Засгийн газраас журам гаргаад, бүх зүйлийг эцэслэн шийднэ гээд л байдаг, таг чиг. Ингээд л хүмүүс хүлээж ядаж, цөхөж эхэллээ. Барилгын компаниуд ч гэсэн хүлээж ядаж байгаа. Бэлэн болчихсон 20-иод мянган айлын орон сууц байгаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан журам шүү дээ. Гэхдээ уг нь 6500 төгрөг гэж байсан ч Барилга, хот байгуулалтын сайд нь 5500 төгрөг гэж “самраад” байгаа юм. Аль нь үнэн мэдээлэл болохыг эцэслэн шийдсэн юм одоогоор алга. Гэхдээ хэд ч байсан зах зээлийн үнээс хамаагүй хямд байх нь мэдээж. Тиймдээ ч 350-хан орон сууцан дээр жинхэнэ утгаараа “алаан” болж байна. Ядаж байхад Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан амьдралгүй журмын хар гайгаар иргэд ажлаа алдаж, бас нэг байгууллагын үүд сахиж сууна. Тухайлбал, бүрдүүлэх бичиг баримтын дунд Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа багтах ёстой юм гэнэ ээ. Үүнээс нь болоод иргэд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын үүдийг сахиж байна. Яахав, гарсан журмыг нь тэр чигт нь өөлөөд байх нь хаашаа юм. Гэхдээ хувийн орон сууцтай хүмүүс байр түрээслэх гээд л явж байх уу. Бас л бодох асуудал.
Иргэд асуудал нэг тийшээ болохыг хүлээж ядахын хажуугаар баахан бичиг баримт бүрдүүлэх гэж зовж байна. Ер нь түрээсийн орон сууц, ипотекийн зээлийг З.Баянсэлэнгэ сайд өөрийнхөө автор болгох гээд зүтгээд байгаа нь анзаарагдсан. Сонгууль дөхөж байна даа, арга ч үгүй биз. Гэхдээ иргэдэд хэрэгтэй энэ мэт ажлыг хурдхан хийгээд, зохицуулаад өгөхийн оронд улстөржөөд, өөртөө наах гээд байх шаардлага алга. Уг нь түрээсийн орон сууц хөтөлбөр эхлэхтэй зэрэгцээд тав хүртэлх жилийн хугацаанд түрээст төлсөн мөнгөө урьдчилгаа болгох боломжтой. Улмаар таван жилийн дараа орон сууцны зээлд хамрагаад, байраа авчих боломж бий боллоо гэж иргэдийн тархийг баахан угаасан. Баярлуулсан, хүлээлт үүсгэсэн.
Гэтэл БХБЯ-наас журам гаргахдаа энэ талаар огт тусгаагүй, дурьдаагүй. Мэргэжилтнүүд нь тийм зүйл байхгүй, хямд байр түрээслэж байхдаа урьдчилгаагаа цуглуул гээд байгаа юм. Харин сайд нь “Таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг орон сууцны урьдчилгаа болгох боломжтой гээд байгаа. Бараг л “Би хэрвээ сонгогдвол энэ ажлыг хийж гүйцээнэ” гэж хэлэх нь холгүй юм болж байна. Ингээд л дахиад иргэдийн дунд хүлээлт үүсгэчихлээ. Одоо эцсийн найдвар ТОСК-ын дотоод журам гэж горьдон хүлээх иргэд ч байгаа. Энэ мэтээр улсын байгууллага, улстөрчид, Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн л хүмүүс дүүрэн байна. Уг нь энэ мэт хүлээлтийн хүлээсийг орон сууцны компаниуд бага ч болов тайлмаар байгаа юм.
Заавал Засгийн газар таван хувийн зээлийн журам гаргахыг хүлээж байснаас өөрсдөө болж бүтэх талаас нь ажиллах цаг болж. Аль болгон улстөрчдийг, Засгийн газрыг харж, гансарч суух гэсэн юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг ч гэсэн орон сууцны компаниуд хэрэгжүүлж болно шүү дээ. Улсаас хэрэгжүүлж байгаа дүрэм, журмыг баримтлаад, үнэ ханшид нь нийцүүлээд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Болохгүй юм огт алга. Зарим барилгын компаниуд хажуудаа Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад, орон сууцны ипотекийн зээл өгч л байна. Зарим нь бэлэн болсон орон сууцаа түрээслэх ажлыг ч эхлүүлж байгаа юм билээ. Гагцхүү энэ мэт ажлаа эрчимжүүлмээр л байгаа юм. Тэгэхгүй бол иргэд төр засаг, яам, тамгийн газар, хэдэн улстөрчдийн шийдвэрийг хүлээгээд л суух болчихоод байна.
Эх сурвалж: www.mminfo.mn