Comment.mn

“Хар хувцастай эмэгтэйн” үйлдсэн аймшигт хэрэг Москваг цочролд орууллаа

7935c7 woman in black moscow x800

Өчигдөр буюу Даваа гарагийн өглөөнөөс Москва хотынхон цочролын байдалтай байна.

Учир нь өчигдөр өглөө нэгэн хар хувцастай эмэгтэй Москвагийн баруун хойд хэсгийн Октябрское Поле метроны өртөөн дээр хүүхдийн тасалсан толгой бариад ямар нэг зүйл орилж явааг хүмүүс харжээ.

Тэр мөн өөрийгөө дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байсан байна. Удалгүй цагдаа нар ирж эмэгтэйг баривчилсан гэнэ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар баривчлагдсан эмэгтэй нь 39 настай Узбекистанаас ирсэн Гулчехра Бобокулова гэгч ажээ. Тэр ажиллах зөвшөөрөлгүй ч Москвагийн нэгэн айлд хүүхэд асрагч хийж байсан байна.

Тэр өдөр гал сөнөөгчид уг метроны ойролцоох орон сууцанд гарсан галыг унтраахад 3-4 настай толгойгүй хүүхдийн цогцос олдсон гэнэ. Хохирогч нь Настя нэртэй охин байсан ба асрагч нь түүний амийг хороосныхоо дараа гэрт нь гал тавьсан байжээ.

Баривчлагдах үедээ асрагч эмэгтэй нь мансуурлын байдалтай байсан ба гудамжинд “би ардчиллыг үзэн яддаг, би бол террорист, би амиа золиослогч, удахгүй би үхэх болно, дэлхийн төгсгөл ирлээ” гэх зэргээр орилж байжээ.

Цагдаа нар метроны ойролцоогоос тэсрэх бодис хайгаад олоогүй байна. Гэхдээ охины гэрийг шатаахдаа тэсрэх бодис ашигласан ул мөр олджээ. Асрагч эмэгтэй яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Ikon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.