Comment.mn

Гудамжинд нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэггжиж эхэллээ. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “ Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Ариун цэврийн тухай  хуулийг  “Эрүүл ахуйн тухай” хууль болгон боловсруулах шаардлага урган гарсан. Өнөөдөр хотод 1,200,000 хүн амьдарч байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга, байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс Эрүүл ахуйн тухайн хуулийн шинэчилсэн найруулгад хотжилттой холбоотойгоор гарч буй олон бэрхшээлийг шийдвэрлэх заалтуудыг тусгасан. Тэр дундаа гудамж талбайд нус, цэрээ хаях үзэгдэл хэрээс хэтэрсэн тул торгуулийн хэмжээг ч тусгаж өгсөн” хэмээв. Ямартай ч, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөрдүүлэх үүднээс гудамж талбайд нус цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгох юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.