Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр зарлалаа.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зарлын дээд хэмжээ тогтоох тухай Ерөнхий аудиторын тушаалд 3.4 тэрбум байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, сонгууль нэрээ дэвшүүлж буй нам, эвсэл тус бүрийн сонгуульд зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх юм.
Энэ жилийн хувьд улс орны эдийн засгийн нөхцөл байдлаар үүдэн ийм хэмжээний мөнгө тогтоосон байна. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байжээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn