Одоогоос 14-н жилийн өмнө микроавтобус 7-н буудлаас Нарантуул захын чиглэлд 100 төгрөгөөр явдаг байсан. Энэ үнийн өсөлт нь нэг талаараа Нийтийн тээврийн том оврын автобуснууд цөөхөн явдаг болон замын ачааллаас болон удаан явдагтай холбоотой. Мөн том оврын автобуснууд орой 22 цагаас хойш явдаггүй учир шөнө оройн цагаар гэртээ харих шаардлагатай иргэд микроавтобусанд суухаас өөр аргагүйд хүрдэг. Жил өүр л микроавтобуснуудыг явуулахгүй гэж ярьдаг. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд Монгол улсын нийт иргэдийн тал хувь нь оршин суудаг. Том оврын автобуснууд нийслэлийн хэмжээнд хангалттай тоогоор явдаггүйн дээрээс ихэнх автобус баазууд автобуснуудаа шугаманд гаргах ёстой тоо хэмжээгээр нь гаргадаггүй гарлаа гэхэд эвдрээд орох тохиолдлууд нэлээдгүй байдаг. Микроавтобуснуудыг явуулахаа болилоо гэхэд шөнө оройн цагаар гэртээ харьдаг иргэдэд ямар унаа тэрэг үйлчлэх вэ? Мөн шугамын микроавтобуснуудын жолооч кондуктрууд ажилгүй болно. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ажилгүйчүүдийнхээ тоог нэмсээр байх уу? Тэдгээр жолооч кондуктр гэлтгүй ажилгүйчүүдийн тоо нийслэлийн хэмжээнд гамшгийн хэмжээнд байхад хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд чадан ядан амь зууж байгаа микроавтобусныхныг байраар хангах уу?
Жиргээ.мн
Б.Үүрд