Эх сурвалж http://www.info.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад байгаа билээ. Тэрбээр энэхүү мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр тэрбээр ингэж мэдэгдсэн ч УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаа нь хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа учраас ингэж байна гэж олон нийт үзэж байгаа юм. Тэгвэл О.Баасанхүү гишүүн халз мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүнээс татгалзаад зогсохгүй ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэнэ.
Тэрбээр “УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гээгүй, УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн. Одоо бодоход сонгуульд нэр дэвшээд ч хэрэггүй юм билээ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзчихаад дараа нь дахиад нэр дэвшин УИХ-ын гишүүн болно гэдэг ичмээр үйлдэл байхгүй юу. Болох нь үндэслэлтэй байх ёстой. Энэ утгаараа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үү гэдэг таны асуултыг дэмжиж байна. УИХ-ын гишүүнээс татгалзана гэдэг дэндүү жижиг асуудал. Утасгүй бол үхлээ юу гэдэг хошин шог гарсан. Тэрэн шиг УИХ-ын гишүүнээсээ татгалзчихвал үхчих гээд байгаа юм байхгүй. Хуульч байсан хүн ажлаа хийгээд л явна. Би эцсийн эцэст гишүүнээр төрөөгүй” хэмээсэн байна.
Н.АЗ