Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 24-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3634 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 1010, согтуугийн 369, зам тээврийн ослын 250, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн 2-р хороо “КFC” түргэн хоолны газрын хажууд үл таних 2 залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу авч шалгахад БГД-ийн 10-р хороонд суух 38 настай эрэгтэй Х-ыг гэрлүүгээ явж байхад нь БГД-ийн 22-р хороонд суух 28 настай эрэгтэй А гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, түрүүвчтэй бичиг баримт, хүзүүний мөнгөн гинжийг дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн СБД-ийн 16-р хороо ”ГССҮТөвд гар хөлөө хөлдөөсөн хүн ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг авч, шалгахад, БЗД-ийн 14-р хороонд суух 55 настай эрэгтэй Т нь 02-р сарын 23-нд согтуурсан үедээ СБД-ийн 16-р хорооны байрны орчимд унтаж байгаад 2 хөл, 2 гараа хөлдөөж тус эмнэлэгт хүргэгдэн эмчүүлж байгаа аж. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn