Олон улсын хэмжээнд Монгол улсын 13 иргэнийг эрэн сурвалжилж байна. Ингээд хэн хэнийг ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгааг дэлгэрэнгүйгээр хүргэе.
1. Намбарын Энхтуяа.
1960 онд төрсөн түүнийг Монгол улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна. Н.Энхтуяа нь Н.Энхбаярын төрсөн дүү бөгөөд түүнийг өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлаад байгаа.
2. Буяа овогтой Хуяг.
1978 онд төрсөн тэрбээр мөн л экс Ерөнхийлөгчийн холбогдсон гэмт хэрэгт хамсаатнаар оролцсон гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна. Түүнийг Монголын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Учир нь Б.Хуяг нь өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнийг Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн хамт нэг өдөр эрэн сурвалжилах хүсэлтийг Монголын талаас гаргасан бөгөөд тэднээс болж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “хэрэг мандааж” байсан түүхтэй.
3. Тилвенвен овогтой Анез.
Эрэгтэй, 1988 онд төрсөн. Баян-Өлгийн аймагт оршин суудаг тэрбээр Казак, Монгол хэлтэй. Хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна.
4. Тодруул овогтой Аятунгаа.
Охиноо алдсан хэмээн мэдэгдэж байсан тэрбээр 1991 онд төрсөн. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр Филиппин улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж байгаа.
5. Цэрэндорж овогтой Гансүх
1971 онд төрсөн. 1,55м өндөртэй. Түүнийг тэрбээр аллага, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр Монгол улсын Улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна.
6. Гантуяа овогтой Нэргүй
1978 онд төрсөн. 1,68м өндөртэй тэрээр залилан, мэхэлсэн хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргасан байна.
7. Чулуунхүү овогтой Ганбат
1974 онд төрсөн. Тэрээр залилан мэхлэх, мөнгө угаасан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргасан байна.
8. Пүрэвдорж овогтой Бат-Эрдэнэ
1983 онд төрсөн тэрээр залилан мэхлэх, мөнгө угаасан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргасан байна.
9. Тогтох овогтой Батсайхан
1985 онд төрсөн. 1,75м өндөртэй тэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэргээр Монгол улсын Улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна.
10. Отгон овогтой Элбэгжаргал
1991 онд төрсөн. 1,75м өндөртэй тэрээр хулгайн хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргасан байна.
11. Балаасүрэн овогтой Нарантуяа.
1976 онд төрсөн. Унгар улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан байна.
12. Бөхчулуун овогтой Солонго.
1968 онд төрсөн түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа. Б.Солонго нь Т.Аятунгаагийн ээж юм.
13. Сономцэрэн овогтой Энхчимэг
1972 онд төрсөн эмэгтэй. Бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Тэднийг аль нэг улсад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа эсвэл шалгах шаардлагатай байгаа тул олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.
А.Баярмаа
О.Номин