Comment.mn

Ипотекийн зээлийн хүү “5 хувь” болох нь тодорхой боллоо

УИХ-аас ипотекийн зээлийн шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэхээр зээлийн хүүг найм биш тав болгож бууруулахаар болно гэж удаа дараа мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл хараахан биелэлээ олоогүй байна.

Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляци 14 хувьтай байхад ипотекийн зээл 8 хувийн хүүтэй хэрэгжиж чадсан. Харин одоо инфляци 2.9 хувь болж буурсан энэ үед ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой” гэж хүртэл хэлсэн байдаг.

Хэрэв Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгосноор өрхийн сарын орлого заавал 1 сая төгрөг байх шаардлагагүй, тухайн өрхийн орлого 450 мянган төгрөг байсан ч орлогодоо нийцүүлэн дурын метр квадрат байрны зээл авч болох боломж бүрдэх юм байна.

Ийн хэдэн сараар дуншаад буй тус асуудлаар БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгээс тодруулахад “Энэ асуудалд манай яам болон миний зүгээс анхаарал хандуулсаар л байна. Энэ ч үүднээс яамны зүгээс УИХ, Монгол банк, Засгийн газарт холбогдох мэдээллээр хангаж ирсэн. Ипотекийн зээлийн хүү 5 хувь руу шилжих нь тодорхой. Бид арилжааны банкны захирлуудтай уулзсан. Тэдний зүгээс ч зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж үзэж байгаа. Төр нэг хувийнхаа эх үүсвэрийг олгочих юм бол арилжааны банкууд өөрсдийнхээ үйл ажиллагааны зардлыг нэмээд таван хувь болгоход асуудал байхгүй гэж үзэж байгаа. Монгол банк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулсан нөхцөлд зээлийн хүү 5 хувь болно” гэлээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.