Comment.mn

Цэцийг хэн даргалах вэ

1452579021569498cd50d57

 Монголын улс төрийн түүхэнд нэг гартаа намын туг нөгөө гартаа алх атгасан анхны эрхэм З.Энхболд. Гэлээ ч түүний энэ их эрх мэдэл зангараггүй байгааг ирц нь бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй Ардчилсан намын ҮЗХ, хэд хэд хойшилсон УИХ-ын ээлжит бус чуулган хоёр харуулж байна. Үүнээс гадна түүний замд нэг том саад тээглэсэн нь Үндсэн хуулийн цэц тэр тусмаа Цэцийн дарга асан Ж.Амарсанаа байсан болов уу. Учир нь “Зөвхөн Цэцийн даргыг эргүүлэн татаад л УИХ-ын ээлжит бус чуулган хаачихлаа” гэсэн мэдээлэл цахим хэвлэлээр хөвөрч байна. Гурав хоногийн дараа ҮХЦ-ийн их суудлын хуралдаан болно. Энэ хуралдаанаас гарах шийдвэрийн дараа З.Энхболдын гарт алх байх эсэх нь эргэлзээтэй.

Цэцийн гишүүнээр УИХ-аас санал болгон сонгосон гишүүн болох Т.Лхагваа, Д.Наранчимэг, Ш.Цогтоо нар гэнэт “өвдөж” хилийн чинадыг зорих болсон гэх мэдээлэл байна. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан доод тал нь долоон гишүүний ирцтэй хуралдаж, шийдвэр гаргах учраас Цэцийн өвдсөн гишүүдийг эхийгээ мөргөхгүй хэмээн “бултсан” гэх таамаглал байна. Үүнээс гадна Цэцийг хэн даргалах вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн нэр хамгийн ойрхон байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүнээс ҮХЦ-ийн даргын суудал руу шилжвэл намын жагсаалтаар удтал хүлээсэн Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох учиртай. Гэвч түүний нэрийг татуулаад “Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүхийг оруулж ирэх тохироо явж байгаа гэнэ. Түүний хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар аль хэдийнэ “галт тэрэг” хөдөлчихсөн гэх юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сар шинийн баяраар Л.Гансүхтэй очиж золгосон гэдгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн. Нөхдөө хаядаггүй тэрбээр найздаа ийм том тус хүргэх алхамыг хийсэн байх. Ямартай төрийн гурван өндөрлөг Ардчилсан намынхан байгаа энэ үед  Р.Гончигдорж Цэцийн дарга болсноор ҮХЦ-д ч тус нам тугаа хатгах байх

Б.Төгөл

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.