Comment.mn

Улс төрийн “ЗИКА”-г түгээгч

Улс төрийн “ЗИКА”-г түгээгч
Сүүлийн үед дэлхий нийтийг түгшээж байгаа зүйлийн нэг нь яахын аргагүй Зика вирус болоод байна. Латин Америкаас тархалт нь эхэлсэн энэ гайхал урагт нөлөөлөн гаж хөгжил үүсгэдгээрээ аюултай. Энэ вирус үхэлд шууд хүргэхгүй ч хамгийн гол хөнөөл, аймшиг дагуулж буй зүйл нь жирэмсэн эхийн урагт нөлөөлж сэтгэн бодох чадваргүй, тархины хөгжилгүй болгон нярайг эндэгдэлд оруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулснаар гайхал Зика өнөөдөр дэлхийн 33 улсад бүртгэгдээд байна. Манай урд, хойд хөршид хүртэл илэрчихсэн. 1947 онд Угандагийн Зика нэртэй ширэнгийн сармагчинд анх илэрсэн энэ вирус хамгийн сүүлд 2007 онд Микронезид тархсан байдаг. Эрдэмтэд цаг уурын дулаарал энэ вирус дахин идэвхжихэд хүргэсэн хэмээн үздэг юм. Монгол Улсад яг одоохондоо Зика вирусийн шууд заналхийлэл байхгүй гэж хэлж болно. Ихэвчлэн шумуулаар халддаг учир тэр л дээ. Тэгээд ч Латин Америкийн шумуул Ном далайг гаталж ирээд ман халдвар тараатлаа удах биз. урин дулаан болоогүй учир тайлбарлаж бас болно.
Энэ бол еэвэнгийн нэг Тэгвэл еэвэнгийн нөгөө т Зика вирус Монголын улс хэдийнэ тархаж амжжээ. Үхлийн аюулгүй ч ардчиллыг, ард түмнийг эл вурис хэдийнэ хордуулаад уураг тархийг нь үхүүлж эхэлсэн байх юм. Дээр дурдсанчлан Зика ширэнгийн сармагчнаас үүсэлтэй бол манайд тархаад буй улс төрийн Зика вирусийг тараагч нь АН-ын болоод УИХ-ын дарга Зи болоод байна. Монголчууд ардчилсан Үнд- сэн хуулийг батлаад 26 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд монгол түмэн Цэцийн дээр хөх тэнгэр оршдог гэж ойлгож, итгэдэг байв. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэмээх бүхэл бүтэн институц тогтоодог болохоор тэр л дээ. Ардчилсан орнуудад ийм л байдаг. Хойшид ч ийм байж гэмээнэ бид эрүүл нийгэмд амьдрах учиртай.
Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын дарга байхад ҮХЦ-ээс хууль зөрчсөн хэмээснээр тэрбээр өргөдлөө өгөөд сайн дураараа огцорч байв. Эндээс ҮХЦ ямар том институц болохыг харж болно. Тухайн үед МАХН буюу одоогийн МАН хэдий хүчтэй байсан ч Цэцийн нэг ч гишүүнээр оролдоогүй юмдаг. Харин өнгөрч буй долоо хоногт юу болоод өнгөрснийг ард түмэн харлаа. УИХ-ын даргын индрийг намын даргын суудалтайгаа хольж хутган хэнийг ч хамаагүй доромжлох болсон Зи өөрийг нь хууль зөрчсөн болохыг тогтоосон шийдвэрийг Цэцээс гаргахын өмнө даргыг нь огцруулж орхилоо. Тэгэхдээ бүр ээлжит бус чуулганаар шүү. Цэцийн даргыг огцруулах ажиллагаа ингэж эхэлжээ. Эхлээд Цэцийн даргыг 570, экселтэй холбон баахан баалав. Дараа нь санаатай, санаагүйгээр ҮХЦ-ийн байрны гадаа экселтэй жагсаал зохион байгуулсан. Удалгүй нас нь хэтэрчээ гэсэн бор шувууг нисгэв. Хамгийн сүүлд ээлжит бус чуулганаар улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ гэсэн зарыг олон нийтэд түгээв.
Чуулганы ирц хүрэлгүй хэдэнтээ хойшилсны дараа Зи намынхнаа болоод “Шударга ёс эвсэл”-ийнхнийг сонгууль дөхсөн учир ирээгүйд тойрог үл ноогдоно, хэвлэлээр баална хэмээн шахсаар ирцээ бүрдүүлэн УИХ-ыг хуралдуулан санасандаа хүрсэн нь энэ. Болоогүй ээ, ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ынхныг улс эх орны чухал асуудал хэлэлцэх гэж байхад ирсэнгүй хэмээн цоллохоо бас мартсангүй. Тэгсэн хэрнээ Цэцийн даргыг огцруулах өөрийн туйлын зорилго, ганцхан хүслээ гүйцээгээд чуулганыг хааж байх жишээтэй. Цэцийн даргыг ингэж огцруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг манай урдаа барьдаг хуульчид хэлж байна. АН-ын даргын ардчиллын эсрэг тарааж буй уураг тархийг хордуулах шидтэй вирус энэ мэтээр Монгол Улсад заналхийлж эхлэв. Зика вирус шумуулаар дамжин жирэмсэн эхийн ургийн тархинд гаж хөгжил үүсгэдэг бол Зи-гийн тарааж буй Зика УИХ-аар дамжин ардчиллын уураг тархийг гэмтээж буй. Цэцийн тархийг хордуулсан вирус хаашаа халдварлахыг таахад бэрх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусийн тархалтыг зогсоох зорилгоор тээгчидтэй нь тэмцэж эхлээд байна. Тэгвэл бид хэрхэх вэ. Улс төрийн “Зика”-г тараагч Зи-тэй тэмцэх үү, вирусийг түгээгч УИХ дахь АН-ын бүлэгтэй тэмцэх үү.
Б.СОДОНБААТАР
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.