Comment.mn

ХҮН НАМЫН ЖАГСААЛТАА ТЭРБУМ, ТЭРБУМААР ҮНЭЛДЭГ ГЭВ ҮҮ

Ирэх зургаадугаар сард 2016-2020 онд параламентэд суух гишүүдийг сонгоно.

Тэгвэл ХҮН намын жагсаалтаа тэрбум, тэрбумаар үнэлдэг гэсэн шуум чихнээ дэлслээ. Энэ тухай тус намын нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил “Яг баттай мэдэж байгаагаар номер 3-ийг 5 тэрбумаар үнэлсэн…” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Учир нь тус намынхан Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг сар шинийн баярын өдрүүдэд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Т.Бат-Оргил news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Т.Доржхандын тухай “Зөвхөн жагсаалт наймаалцаад зогсохгүй олон зохисгүй үйлдэл хийсэн” хэмээсэн байдаг.

Дашрамд дуулгахад, 2012 оны сонгуулийн өмнө нөлөө бүхийн намын жагсаалтын дээгүүрт бичигдэхийн тулд 500 саяас 1 тэрбум төгрөг төлсөн гэх яриа гарч байсан. Харин энэ 2016 оны сонгуулиар намын жагсаалтад орохын тулд тэрбум төгрөгийг хэд дахин нугалан төлөх шаардлагатай болж буй бололтой.

Б.Дэжид

Эх сурвлж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.