Бээжингийн эрх баригчид тус улсын гурав дахь Зика вирусны импортлосон тохиолдол илрүүлснээ өчигдөр зарлалаа. Анхны тохиолдол илэрснээс ес хоногийн дараа гурав дахь тохиолдол нь 38 настай эрэгтэйгээс илэрчээ. Зүүн Хятадын Зежянь мужид хоёрдугаар сарын 15-нд Номхон далайн Фижи, Самоа арлуудаас буцаж ирсэн зорчигчоос вирусны халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний хэлж байгаагаар тэр арлуудад аялж байхдаа шумууланд хазуулсан гэнэ. Өмнөх хоёр тохиолдол нь Өмнөд Америкийн Венесуэль улсаас ирсэн хүмүүсээс илэрч байсан бол гурав дахь нь Номхон далайн арлуудаас импортлогдсон байна.
Б.Төгөл