Comment.mn

Хамгийн хямд ухаалаг утас ердөө 4 доллар

Дэлхийн хамгийн хямд үнэтэй ухаалаг гар утсыг Энэтхэгийн “Рингин Белл” буюу “Жингэнэж байгаа хонх” гэдэг ухаалаг гар утасны компани хүмүүсийн хэрэглээнд давамгайлах болсон “ухаалаг” гэгддэг гар утасны хамгийн хямд загварыг бүтээсэн болохоо зарласан байна.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, “Рингин Белл” компанийн танилцуулсан “Freedom 251” ухаалаг гар утас үнэхээр л нэрнийхээ утгатай адилаар хэрэглэгчдэд санхүүгийн эрх чөлөөг нээж, ердөө 4 ам.доллар гэх маш боломжийн үнэтэйгээр зах зээлд борлуулагдах ажээ.

Хамгийн хямд, бат бөх гэгддэг “Nokia” компанийн 3310 утас Монголд өнөөдөр дунджаар 10 мянган төгрөгийн ханштай байгаа бол үүнээс ч хямд үнээр “Freedom 251” шинэ загварын ухаалаг гар утсаа санал болгож байгаа Энэтхэг компанийнхан өчигдрөөс тус утсыг худалдан авах захиалгыг цахим хэлбэрээр авч эхэлсэн байна.

Захиалгын гар утаснууд ирэх 6 дугаар сараас хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм. Хамгийн хямд үнэтэй гэгдэж байгаа энэ гар утас нь “Apple” компанийн “Iphoe 5” загварын ухаалаг гар утастай эн тэнцүүхэн буюу 1 гигабайтын шуурхай санах ой, өндөр нягтрал бүхий 4 инчийн дэлгэцтэй гэнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.