“YouTube” сайтад том хөхтэй теннисчин бүсгүйн бичлэг цаг мөч өнгөрөх тусам улам олон хүн үзсээр байна.
Бичлэг дээр ер бусын том хөхтэй, хагас нүцгэн ази бүсгүй гарах аж. Тамирчин бүсгүй теннисний ракеттайгаа үсэрч, бөмбөгөндөө хүрэхийг хичээхдээ биеийнхээ боломжтой бүх хэсгийг харуулж байв.
Эндээс харахад тэрбээр мэргэжлийн тамирчин биш сонирхогчдын түвшний хүн гэдэг нь ойлгомжтой байна. Интернэт хэрэглэгчид түүний талаар санал хуваагджээ. Зарим нь түүний том хөхөнд атаархаж байхад зарим нь ийм бие хаатай амьдрахад хэцүү байх хэмээн өрөвдөж, зарим нь жигшиж зэвүүцэж байх жишээтэй.
Хэсэг хэрэглэгч бүүр “Энэ бол теннис биш, порно кино байна. Тэр бөмбөгөндөө нэг ч удаа хүрсэнгүй. Ийм тоглолт гэж юу байсан юм бэ” гэж бичжээ.
Бичлэгийн эзэн бол Америкийн модель Элизабет Энн Пелайо. Тэрбээр Калифорнид амьдардаг бөгөөд эрүүл амьдралыг идэвхтэй сурталчилж, байнга фитнессээр хичээллэдэг нэгэн. Элизабет нөхөргүй ч гурван настай охин Оливиягаа өсгөдөг аж.