Нэгэн үе төрийн эрхийг дангаараа барьж байсан Ардын намынхан Н.Энхбаярыг хэсэг нөхдийнх нь хамт хөөж, өрх тусгаарласан билээ. МАН, МАХН хоёрыг нэгдэх ёстой гэдгийг тус хоёр намын залуучууд, ахмадууд нь бүгд хүлээн зөвшөөрсөн.
УИХ –ын гишүүд ч нэгдэх нь зөв гэсэн байрь суурьтай байдаг. Хоёр намын олон мянган гишүүд дэмжигчдийн нэгдэх хүслийг биелүүлэх нэг баярт мөч тохиох гэж байна. Хоёр намын хувьд 95 жилийн түүхтэй эх орончдын өдрийн баярыг 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хамтран тэмдэглэх саналыг МАХН –ын зүгээс МАН –ын удирдлагуудад хүргүүлж, хоёр нам нэгдэх тохиролцооны эхний нүүдлээ хийжээ.
Сар шинийн баярын өмнөхөн Ардчилсан намынхан Иргэний зориг ногоон намтай хамтарсан. Тус хоёр намынхан угсаа гарвал нэгтэй гэдгийг иргэд мэддэг. МҮАН-ч бас эрх баригч намтай нэгдэхээ хүлээн зөвшөөрчихсөн. Ардчилссан намынхан ийнхүү жижиг намуудыг өөртөө урвуулж байхад ах намынхан зүгээр суухгүй бололтой.
З.Хуяг
newscom.mn