Comment.mn

Авлигачдын хөрөнгийг хурааж улсын орлого болгоно

Улс, нийгмийн хөгжлийг хойш нь чангаагч хамгийн том хүчин зүйл бол авлига билээ. Тиймээс сүүлийн жилүүдэд олон улс авлигатай тэмцэх шинэ арга замыг эрэлхийлж, үүний дүнд хатуу шийтгэх нь хамгийн зөв алхам гэсэн дүгнэлтэд хүрчээ. Манайд Авлигатай тэмцэх газар байгуулаад амжилт олох нь битгий хэл буураачгүй байхад хойд, өмнөд хөршид авлига маш эрчимтэй буурч эхэллээ. Өмнөд хөрш Хятадад шинэ удирдагч Си Жиньпин гарч ирснээр авлигатай дайн дарлаж, авлигачдыг үг дуугүй албан тушаалаас нь халж, хөрөнгийг нь улсын орлого болгож цаашлаад цаазаар ч авсан тохиолдол цөөнгүй удаа болов.

Тэгвэл Хойд хөрш ОХУ-д авлигатай хатуу тэмцэхээр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин санаачлага гаргаж авлигачдын хөрөнгийг хурааж, улсын орлого болгохыг хүсэв. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл улам чангарч байна. Ерөнхийлөгч Владимир Путины авлигачдыг төрийн түшээ, түшмэл гэлтгүй өмч хөрөнгийг нь хурааж, улсын орлого болгох хатуу чанд бодлого хэрэгжүүлэхийг үүрэгдсэн бөгөөд үүнээс гадна хууль бус аргаар болон олон улсын хууль дүрмийг зөрчин олсон орлогоороо худалдаж авсан байр сууц мэтийн хөдөлдөг болон хөдөлдөггүй хөрөнгүүдийг ч мөн улсын орлого болгох механизмыг улам сайжруулах хэрэгтэй хэмээв. Мөн нууцаар, хууль бусаар гадаадад гаргасан оффшор мэтийн хөрөнгүүдийг ч буцаан авч ирэх ёстой гэв. Хамгийн гол нь авлигачдын учруулсан хор хөнөөлийг бүрэн нөхөн төлүүлэх хэрэгтэй хэмээсэн юм. Түүнчлэн энэ тал дээр мужууд болон хотын дарга нар сайтар ажиллавал зохино” гэж мэдэгджээ. 

Төгс

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.