АН засгаа авч үлдэхийн МАХН-тай нэгэн томоохон тохироо хийсэн гэдэг. Тэр нь намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох. Гэвч уг асуудлыг өнөө хэр нь шийдээгүй л явна. Харин саяхнаас дээрх асуудлын хариу гарч байгаа бололтой. Тодруулбал, гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэндээ хүрч Н.Энхбаярыг хүссэн тушаалд томилохоор болов гэнэ. Гэхдээ түүнийг өндөр суудалд суулгахгүй байх томоохон шалтгаан бий. юу гэвэл өмнө нь хэл ам таталж хэрэг төвөгт орооцолдсон асуудал нь тээг садаа учруулав. Ерөнхийдөө МАХН-ынхны “баастай бурхан” гэгдэх эрхмийн өндөр хэргэм зэрэг хүртэх мөрөөдөл өмнөх алдаанаас нь улбаатайгаар замхарч байх шиг.
АТГ-ынхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулсан албан бичигт өчигдөр хариу илгээжээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болохгүй гэсэн хариуг өгсөн байна.
Ингэснээр МАХН-ынхны өдрийн бодол шөнийн зүүдэндээ үздэг хүсэл мөрөөдөл талаар болж байгаа хэрэг. Ямартай ч Ч.Сайханбилэг сайд амалснаа биелүүлэх гэж зүтгэлээ гэвч хуулийн байгууллагаас асуудлыг дэмжиж чадахгүй нь гэсэн хариу илгээлээ. Тиймээс АН-ынхны хувьд Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг хэвээр үлдээж, мөн ЭМС-ын сайдад нэр дэвшүүлсэн хүнийг томилох л үлдэж байх шиг.
Цаашид асуудал хаашаа яаж, хэрхэн шийдэгдэхийг л харах үлдэв.
Эх сурвалж: Nuudel.mn