АТГ Н.Энхбаярыг Шадар сайд болоход ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэв Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл хийх үеэр Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа.
Энэ талаар өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Хоёрдугаар сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн.
АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө” гэсэн хариулт хэлж байсан. АТГ хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. АТГ-ын ямар хариу гарсан гэдгээс Н.Энхбаярын Шадар сайд болох хувь заяа шийдэгдэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар Н.Энхбаярыг Шадар сайд болгож болохгүй гэсэн хариу өгсөн гэв. Учир нь Н.Энхбаярыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн байна. Ингэснээр нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.
http://www.tsag.mn