Comment.mn

Хүчирхийлэгчийн хамсаатанг ажилд нь эргүүлэн томилжээ

Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлээр олныг цочроосон онц ноцтой хэрэг гарч, гэмт хэрэгт тус сумын өндөр албан тушаалтнууд сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмчээр ажиллаж байсан 25 настай Б хэмээх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлж, хээр аваачин хаясан хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт Засаг дарга Г.Ариунболд, Засаг даргын орлогч Б.Ханбаатар болон жолооч нарын гурван эрэгтэй сэжиглэн шалгасан. Ингэх явцад сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хэргийн гол буруутнаар тодорч, Засаг дарга Г.Ариунбаатар гэм зэмгүй үлдэж батлан даалтад гарсан юм.
Ажилтан бүсгүйгээ удирдлагынх нь хувьд ажилд хамт явья хэмээн хүчээр дагуулан явж архиар шахаж, эцэс сүүлд хүний ёсноос гадуур харьцсан үйлдлийн хамсаатан Г.Ариунбаатарыг сумын Засаг даргын ажилд нь эргүүлэн томилсонд олон хүн бухимдалтай байна. Хохирогч эмэгтэй золоор амьд үлдэж нийслэл сэхээн амьдруулахад багагүй хоног хэвтэн эмчлүүлж, давсагны угсраа хагалгаанд орох зэргээр олон удаагийн мэс засалд орж сэтгэл санаа болон бие махбодийн нөхөж баршгүй том хохирол хүлээгээд байхад эмчилгээний мөнгө төгрөг ч өгөөгүй Б.Ханбаатар, Г.Ариунбаатар нарын хүмүүст шийтгэл оногдуулах нь битгий хэл хэрэг нь нотлогдчихоод байхад их хэмжээний согтолттой байсан хэмээн толгойг нь илж байгаа бололтой албан тушаалд нь эргүүлэн томилсон нь энэ Цагаан сараар ил болж, эхнээсээ эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ.
Эх сурвалж: Undesten.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.