Засгийн газрын ээлжит 2016.02.08-ний өдрийн хуралдаанаар Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найрууллаа. Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэл хоногоор, эрхийн бичгийн 1 ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харъяа ахмадын амралт, сувилалд 13000 төгрөгөөр, ахмадын бусад амралт сувилалын газарт 20000 төгрөгөөр тус тус тогтоох шийдвэр гаргалаа.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд шалгарч нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт сувилал үйл ажиллагаа явуулж байна.
Халамжийн сангаас НХҮХ-ийн харъяа амралт сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт сувилалын газруудад 1 ор хоногт 15000 төгрөгөөр олгож байсан юм.