“Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч дуучин Б.Учрахбаяр “Ардын минь дуунууд” цомог худалдаанд гараад удаагүй байгаа ч эрэлт ихтэй байгаа. Тус цомогт Монгол түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн Юндэн гөөгөө, Бүсгүй хүний заяа, Хонхон цэцэг, Эрдэнэ засгийн унага гэх мэт 10-аад багтсан аж.
Мөн тэрбээр цомгийнхоо хамгийн эхний уран бүтээл болох Юндэн гөөгөө дуугаа клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Дашрамд сонирхуулахад, “Гурван бүдүүн” хамтлагийнхан тус тусдаа бие даасан цомог гаргахаар болсон аж.
Ингээд та бүхэндээ Юндэн гөөгөө дууны клипийг хүргэе.
Т.Гэрэл