УИХ-ын нэгдсэн чуулганын өнөөдөр /2016.02.04/-ийн хуралдаан хуваарь ёсоор 09 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга хэдийнэ мэдэгдсэн. Гэтэл парламент хэмээх анги доторхи нэгэн “салаа” болох МАН-ын бүлгийн гишүүд бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг “ангийн дарга” хуралдааны эхэнд зэмлээд авналээ.
Төстэй мэдээлэл
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
7 Үзсэн
30 жилийн туршлагатай зөвлөх эмч нараа хөөж явуулсан Ж.Отгонбаатарт хариуцлага тооцох уу, Т.Мөнхсайхан сайд аа
Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, улсын эмнэлэгт дураар дургиж бүр Христийн эмнэлгийн зөвшөөрөлгүй эмч нараар хагалгаа хийлгэж, найз нарыгаа тэргүүн дэд хийгээд зөвлөхийн албанд томилон “даналзаж” буй Эх...
6 Үзсэн
Өрөөгөө гоёж, найзуудаа албан тушаалаар “эрхлүүлж” буй ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарт хэн хариуцлага тооцох вэ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг тойрсон ноцтой баримтуудыг уншигч танд бид цувралаар хүргэж буй билээ. Тэгвэл тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Жүгдэрийн Отгонбаатар гэгч нь нийгмийн даатгал...
10 Үзсэн