Comment.mn

Сар шинийн баярыг хэрхэн бага зардлаар тэмдэглэх вэ?

0fff84c038953ad0big

Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ын гол ёс бол цагаан сэтгэлээс гарах бэлэг бие биедээ өгдөг бөгөөд бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг уламжлалтай билээ.

Харин сүүлийн жилүүдэд иргэдийн дунд гар цайлгах бэлгийн утга алдагдаж, үргүй зардал гаргаж байна гэх зэрэг дам яриа гарах болсон. Улсын хэмжээнд нийт 823 мянган өрх байдгаас 1 өрх дунджаар 300-600 мянган төгрөгийг “Цагаан сар”-ын гарын бэлгэнд зарцуулдаг гэсэн тооцоолол байна. Сүүлийн үед өрх бүр л өөр өөрийн гэсэн уламжлалыг тогтоож сар шинийн баяраа тэмдэглэдэг болсон. Жишээ нь гэхэд золголтоо хамаатан садангаараа нийлж нэг дор хийдэг айлууд ч байна. Энэ нь нэг бодлын хэмнэлт гаргаж айл саахалтаараа нэг дор цуглаж, төрөл садангаа мэдэж авах боломж болж байгаа юм. Энэ мэтээр тэмдэглэдэг айлууд хүүхэд хөгшиддөө л гар цайлгах бэлэг  өгдөг. Төдийгүй хүүхдүүдийнхээ авьяас билгийг үзэж, тэмцээн зохиох зэргээр нэг өдрийг ургийн баяр шиг л өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Сар шинийн баярыг бага зардлаар тэмдэглэх нэг боломж юм. Зэрдлын хувьд нэг айл өрхийн сар шинийн баярт зориулах зардлыг хоёр дахин хэмнэх тооцоолол бодит жишээн дээр байдаг.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.