Comment.mn

Швед улс 80 мянга гаруй цагаачийг нутгаасаа гаргана

        Шведийн эрх баригчид 2015 онд тус улсад ирсэн цагаачдаас дүрвэгчийн статус авах болзол хангаагүй80 мянган орчим хүнийг нутгаасаа хөөн гаргахаар төлөвлөжээ. Шведийн Дотоод хэргийн сайд“Бид60 мянга орчим хүний тухай ярьж байгаа ч энэ тоо80 болж өсөх магадлалтай” гэж тайлбарласан ба энэ ажлыг гүйцэтгэхэд хэдэн жил шаардагдах магадлалтайг хэлсэн аж. Шведэд өнгөрсөн онд160 мянга гаруй цагаач тус улсаас орогнол хүссэнээс56 мянга гаруй өргөдлийг хэлэлцэж, тэн хагаст нь зөвшөөрсөн хариу өгчээ. Шведийн эрх баригчид энэ сарын эхээр Данитай залгаа хил дээрээ баримт бичгийн шалгалтыг сэргээж, цагаачдын нэвтрэх боломжийг хаасан юм. Шведийн Засгийн газрын зарим сайд тус улсад дэндүү олон цагаач ирснээр үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд аюул учруулна гэсэн болгоомжлолоо илэрхийлсэн байна.

Д.Болд

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.