Comment.mn

О.Батсайхан: Манай академи дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг

Удирдлагын шинэ арга барилыг нэвтрүүлж, ур чадвар, ёс зүйтэй, удирдлагын ажилтанг бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг “Шинэ цагийн удирдлагын академи”-ын захирал О.Батсайхантай ярилцлаа.

-Танай академи хэдэн онд байгуулагдсан бэ. Ямар ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ?

-Манай Шинэ цагийн удирдлагын академи нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, ахисан түвшинд удирдлагын ажилнуудыг бэлтгэж эхэлсэн. Анх дөрвөн мэргэжлээр сургалт явуулж байсан бол одоо удирдлага болон бизнесийн чиглэлээр арав гаруй мэргэжлээр сургалт явуулж байна. Энэ чиглэлээрээ 600 гаруй удирдлагын ажилтныг бэлтгэн гаргасан. Төрийн захиргаа удирдлага, нутгийн удирдлага, нийгмийн удирдлага, бизнесийн удирдлагын менежер, Хүний нөөцийн удирдлага-хөдөлмөр хамгааллын менежер, Хүний нөөцийн удирдлага-оффис менежер, Бизнесийн удирдлагын менежер, Хүний нөөцийн удирдлага-хөдөлмөр хамгааллын менежер, Хүний нөөцийн удирдлага-оффис менежер, Маркетингийн удирдлагын менежер, Санхүүгийн удирдлагын менежер, Төслийн удирдлагын менежер гэсэн мэргэжлүүдээр 3 сар болон 6 сарын хугацаанд мэргэжилтэн бэлтгэдэг. Манай багш нар бүгд магистраас дээш зэрэгтэй туршлагатай багш нар байгаа. Багш нарын 55 хувь нь академич, доктор, профессор зэрэгтэй. Бид сургалтын чанар дээр маш их анхаарч, онол, практикийг хослуулж ажилладаг.

-Ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-Их дээд сургууль төгссөн баклавараас дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Бид их дээд сургууль төгссөн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах, ажлын байрандаа өөрийн ур чадвараа бүрэн нээж харуулдаг болох, мэдлэг дадлага ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийг гол зорилгоо болгодог.

-Шинэ цагийн удирдлагын академийн цаашдын зорилго юу вэ?

-Бидний энэ жил өмнөө тавьсан гол зорилго бол яг одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг мэргэшүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Мөн төрийн албаны шалгалтанд бэлтгэх боломжийг элсэгчдэдээ давхар олгож байна. Цаашид бид өнөөгийн нийгэмд уламжлалт удирдах арга барил дээр тулгуурласан дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг Монгол Улсдаа бэлтгэснээр гадаадын их дээд сургуульд элсэн суралцах, хаана ч ямар ч ажлын байранд өрсөлдөх чадвартай тийм боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө илүү үр дүндтэй хичээлийн програмуудыг зохион хэрэгжүүлэх болно.

-Удирдлагын академиас юугаараа ялгаатай вэ?

-Удирдлагын академи удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байгаа бол бизнесийн ойлголтыг маш бага өгдөг. Харин манайхыг сонгосноор хосолсон байдлаар эзэмших боломжтой.

-Ажлынхаа хажуугаар сурах боломжтой юу?

-Болно. Өдөр, гараг, эчнээ ангиуд байдаг. Өдрийн ангиуд нь 7 хоногийн 3 өдөр даваа, лхагва, баасан гарагуудад хичээллэдэг. Харин гарагийн анги бямба гарагт өглөө 09.00-20.40 цаг хүртэл хичээллэдэг. Эчнээ анги бол хоёр удаа цугларалт хийгээд төгсдөг.

-Төлбөр хэд вэ?

-3 сарын хугацаатай анги нь 695 мянга, 6 сарын хугацаатай анги нь 1.5 сая төгрөг байгаа.

-Шинэ элсэлт хэзээнээс эхлэх вэ?

-Ирэх хоёрдугаар сарын 1-нээс өдрийн анги, 20-ноос гараг болон эчнээ ангидаа элсэлт авна.

-Хаана очиж бүртгүүлэх боломжтой вэ?

-Монгол гуравдугаар сургуулийн замын урд талд байрлах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дөрвөн давхарт манай академи байрладаг. Ирээд манай сургалтын албаны хүмүүстэй уулзаад бүртгүүлэх боломжтой. Мөн 70100366, 99290366 гэсэн утсаар холбогдож

болно.

Т.Гэрэл

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.