Comment.mn

О.Баянмөнх ээждээ зориулж дуун суварга босголоо

541804_1417217018491828_1177594730_nДуучин О.Баянмөнх “Ээжийнхээ дэргэд” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Шүлгийг яруу найрагч П.Лхагвасүрэн, аялгууг хөгжмийн зохиолч Р.Энхтайван бичсэн байна. О.Баянмөнх нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумынх. Дархад хүн болж төрснөөрөө бахархдаг түүний шинэ дууны клипэнд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин Б.Баянмөнх нарын зэрэг хүчтэн ээждээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж тоглосон байна. О.Баянмөнх “Миний амьдралд худлаа хэлж байгаагүй ганцхан хүн байсан нь миний ээж. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж энэ дуугаа бичүүлсэн дээ” гэж байв. “Омогшил”, “Хөх Монголын хүчтэнүүд” зэрэг тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан дуучин танд уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.

1743598_1718384911708369_368807580702042703_n

12573688_1718752245004969_8349017127938666848_n

12642436_1718384948375032_3180028951052839013_n

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.