Монгол Ардын Намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо 2-р бага хурлаа саяхан хийжээ. Энэ үеэр нэлээд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд шинээр зөвлөх багтай болсон байна. Зөвлөх багийг Б.Билгүүн удирдахаар болсон аж. Тодруулбал нэрт хуурч Жамьян агсны ач хүү дуучин Д.Болдын үеэл дүү хаан найргийн Хатан Дулмаа гуайн зээ хүү гэдгээр нь олон нийт андахгүй мэдэх урлагийн гэр бүлд өссөн сэхээтэн залуу Б.Билгүүн НАМОХ-д зөвлөх юм байна. Б.Билгүүн НАМОХ-д олон жил тууштай ажиллаж байгаагаас гадна “B” продакшны захирлаар ажиллаж, ахынхаа бизнесийг амжилттай удирдаж байжээ.
Н.Чимэг