Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт өнгөрөгч оны наймдугаар сард болж байсан. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээсэн гэдэг.
Тэгвэл энэхүү бүтээлийг та бүхэн гэртээ тухлан үзэх боломжтой боллоо. Энэ сарын 22-ноос эхлэн Скаймедиа, Юнившины кино санд нэмэгдэж оржээ
Харин Монголд Тэнгэрийн Модун ТББ-ын хамт олон болон Брат брэнд дэлгэцнээ хүргэхээр болсон юм. Киноны 1-р ангид тэртээх 1990-д оны үед Алматад өсөж торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р ангийг эхлүүлнэ.
Хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олголоо. Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бөхир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгачийн дүү өс хонзонд автсан Була гэрт нь ирснээр Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очир болов уу?
Энэхүү нууцыг амралтын өдрөөрөө хайртай, ойр дотныхоо хүмүүстэйгээ үзэхийг зөвлөж байна.