Comment.mn

Хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ сард олгохгүй

Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг амьдралын түвшингээс хамаарч олгохоор шийдвэрлээд байсан ч энэ нь эсэргүүцэлтэй тулгарч, хуучнаараа олгохоор болсон.

Гэвч энэ сарын хүүхдийн мөнгө сардаа багтаж олгогдохгүй гэнэ. Тодруулбал энэ сард олголгүй, хоёрдугаар сарынхтай нийлүүлж, 40 мянган төгрөг болгож олгохоор болсон байна.

Түүнчлэн энэ сард айл өрхийн амьжиргааг тодорхойлох судалгааг хороонуудад нэгдсэн журмаар эхлүүлжээ. Тиймээс 2013 онд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй бол энэ сардаа багтаж заавал хамрагдах ёстой юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.